Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Идэрчүүдийн УАШФТ-2015”-ын шилдгүүд тодорлоо

МХБХ-ны “Идэрчүүдийн УАШФТ-2015” тэмцээн нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 7-ны хооронд охид, хөвгүүдийн U-15, U-17 насны ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Идэрчүүдийн УАШФТ-2015”-ын шилдгүүд тодорлоо
“Идэрчүүдийн УАШФТ-2015”-ын шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

МХБХ-ны “Идэрчүүдийн УАШФТ-2015” тэмцээн нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 7-ны хооронд охид, хөвгүүдийн U-15, U-17 насны ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд нийт 82 багийн 1000 гаруй тамирчин өрсөлдсөн. Үүнээс хөвгүүдийн U-15 хүртэлх насны ангилалд 28 баг, U-17 хүртэлх насны ангилалд 31 баг, охидын U-15 хүртэлх насны ангилалд 14 баг, U-17 хүртэлх насны ангилалд 12 баг оролцлоо.

Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн олон баг тамирчин оролцож байгаагаараа онцлог боллоо. Энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон Монгол Улсын спортын мастер ахмад тамирчин Л.Лхагвадорж, Ц.Зоригт, Д.Буянжаргал нар оролцон шилдгээр шалгарсан баг тамирчдад медаль гардууллаа.

Мөн МХБХ-ны Футзалын улирал эхэлсэнтэй холбогдуулан футзалын хөгжлийг дэмжих зорилгоор МХБХ-нд бүртгэлтэй 39 клубт футзалын бөмбөг гардууллаа.

МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий шилдэг тоглогчид:

Шилдэг хаалгач- охидын U-15 О.Мөнгөнзул (Хөвсгөл аймаг)
Шилдэг тэгш тоглогч- охидын U-15 О. Сарангарав (Хан-Уул дүүрэг)
Шилдэг довтлогч- охидын U-15 М. Энхтэнгэр –Нийт 8 гоолийн эзэн (Баянзүрх дүүрэг)
Шилдэг хаалгач- хөвгүүдийн U-15 Т. Даваадорж (Монголын Тэмүүлэл)
Шилдэг тэгш тоглогч- хөвгүүдийн U-15 А. Мөнх-Оргил (Хүчит Чулуут-ДМЮ)
Шилдэг довтлогч- хөвгүүдийн U-15 Г. Ганбаяр –Нийт 21 гоолийн эзэн (Сэлэнгэ Хөтөл)
Шилдэг хаалгач- охидын U-17 Т. Мөнхчулуун (Монголын Тэмүүлэл)
Шилдэг тэгш тоглогч- охидын U-17 Ичинхорлоо (Арвис)
Шилдэг довтлогч- охидын U-17 Ө. Ундрал –Нийт 8 гоолийн эзэн (Хан-Уул дүүрэг)

МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий хүрэл медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Буд дасгалжуулагчтай /Хад баг/

  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд хүрэл медаль С.Ганхуяг дасгалжуулагчтай /Сэлэнгэ-Хөтөл баг/

  • Охидын 17 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Ц.Ганболд дасгалжуулагчтай /Монголын Тэмүүлэл баг/

  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Б.Гансүх дасгалжуулагчтай /Хоромхон баг/

МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий мөнгөн медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль Энхцэцэг дасгалжуулагчтай /Хөвсгөл баг/

  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Ц.Ганболд дасгалжуулагчтай /Монголын Тэмүүлэл баг/

  • Охидын 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль Л.Банзрагч дасгалжуулагчтай /Арвис баг/

  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Л.Банзрагч дасгалжуулагчтай /Арвис баг/

МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий аваргын алтан медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Болд дасгалжуулагчтай /Хан-Уул баг/

  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Нанжид дасгалжуулагчтай /Хүчит Чулуут ДМЮ баг/

  • Охидын 17 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Болд дасгалжуулагчтай /Хан-Уул баг/

  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Баттулга дасгалжуулагчтай /Дэрэн баг/

МХБХ

Хуваалцах