Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Идлэг шонхор шувууны хаврын нүүдэл эхэллээ

Монголын шувуу хамгаалах төвийн судлаач мэргэжилтнүүд Дорнод аймгийн Баяндун сумын Угтамын байгалийн нөөц газарт үрждэг эм шонхрын нүүдлийн замыг судалж гаргажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Идлэг шонхор шувууны хаврын нүүдэл эхэллээ
Идлэг шонхор шувууны хаврын нүүдэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын шувуу хамгаалах төвийн судлаач мэргэжилтнүүд Дорнод аймгийн Баяндун сумын Угтамын байгалийн нөөц газарт үрждэг эм шонхрын нүүдлийн замыг судалж гаргажээ. Уг нүүдлийн замаас харахад өнгѳрсѳн намар аравдугаар сард үржлийн нутгаасаа нүүдлээ эхлүүлсэн эм идлэг шонхор, говийн бүс нутгаар ѳвѳлжѳѳд ѳнгѳрсѳн долоо хоногоос эхлэн эргэн үржлийн нутаг руу нүүдэллэж эхэлжээ.

Сүүлийн 1-2 сар орчим хугацаанд Ѳмнѳговь аймгийн Гурван сайхан ууланд ѳвѳлжсѳн шонхор шувуу замдаа удаан хугацаагаар саатахгүй нисвэл энэ долоо хоног дуусахаас өмнө үржлийн газраа очих юм байна.

Сонирхуулахад, өнгөрсөн намар зөвхөн эм идлэг шонхор шувуунууд нүүдэллэсэн бөгөөд эр нь үүрээ сахиад үлджээ.

Хуваалцах