Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Идлэг шонхрыг хамгаалвал 64 тэрбум төгрөг хэмнэнэ

“Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас өнөөдөр шувууд өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Идлэг шонхрыг хамгаалвал 64 тэрбум төгрөг хэмнэнэ
Идлэг шонхрыг хамгаалвал 64 тэрбум төгрөг хэмнэнэ. Зураг: МҮОНРТ

“Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас өнөөдөр шувууд өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад жилд 4000 орчим идлэг шонхор цахилгаанд цохиулж үхдэг ба энэхүү үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог байна. "Зэрлэг амьтан судлах хамгаалах төв"-өөс Сүхбаатар аймгийн Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 56 км урт, 15 кв-ийн түгээх шугамын ойролцоо судалгаа хийсэн бөгөөд жилийн хугацаанд 520 идлэг шонхор болон шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд үхсэн байхыг олжээ. Тиймээс тус төрийн бус байгууллагаас идлэг шонхор болон бусад шувуудыг хамгаалахын тулд төвийн бүсийн 20 сумын нутагт нийт 5000 хиймэл үүрийг байрлуулан, шувуудыг цахилгаанаас хамгаалах арга хэмжээ авч байгаа ч шувууд үхсээр байгаа аж.

ТББ-ынхны зүгээс төр хоёр тэрбум төгрөг гаргаж шувуудыг аюулгүй болговол 64 тэрбумыг хэмнэх боломжтой учраас холбогдох хүмүүс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулсан юм.

Хуваалцах