Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт нэг сая литр хүргэхээр боллоо

Саудын араб тэргүүтэй Арабын орны эвсэл Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт 1 сая литрийг нийлүүлэхээр болж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ тухай мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт нэг сая литр хүргэхээр боллоо
Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт нэг сая литр хүргэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Саудын араб тэргүүтэй Арабын орны эвсэл Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт 1 сая литрийг нийлүүлэхээр болж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ тухай мэдэгдлээ. Тэрбээр Йемений хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эвслийн төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 24-ний өдөр Йемений Мариб хотод 180 мянган литр шатахуун бүхий 5 шингэн тээвэрлэгч хөлөг онгоц хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ шатахууныг эхний ээлжид ард иргэдийн хэрэглээг хангадаг эмнэлгийн байгууллагууд, ус нийлүүлэх станцуудад хүргэнэ, Арабын эвсэл нийлүүлэлтээ нэмэгдүүлж долоо хоногт 1 сая литр бензин шатахуун нийлүүлж байхаар амлалаа” гэж НҮБ-ын тэргүүн хэлж байна. Мөн тэрбээр Эр-Рияд Йеменд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хүрээнд 1 тэрбум доллар гаргах, Персийн булангийн бусад орнуудаас 500 сая доллар цуглуулахаар болсон шийдвэрт талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ сарын 20-ны өдөр НҮБ Йемений хямралыг зохицуулах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 3 тэрбум доллар шаардлагатай юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга: ард түмний зовлон зүдгүүрийг эцэс болгох цорын ганц үр дүнтэй арга бол мөргөлдөөнийг зохицуулах явдал гэдгийг мэдэгдлээ.

НҮБ-ын мэдээгээр: Йемений хүн амын дөрөвний гурав буюу ойролцоогоор 22,2 сая хүнд нэн яаралтай тусламж хэрэгтэй байна.

Хуваалцах