Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Йемэнд халдлага гарлаа

АНУ-ыг чиглэсэн халдлага гарч болзошгүй хамгийн аюултай газраар нэрлэгдээд байгаа Йеменд өчигдөр орой бөмбөг дэлбэрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Йемэнд халдлага гарлаа
Йемэнд халдлага гарлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ыг чиглэсэн халдлага гарч болзошгүй хамгийн аюултай газраар нэрлэгдээд байгаа Йеменд өчигдөр орой бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтэнд өртөгчдөөс нэг хүн амь насаа алдан, 12 хүн шархадсан байна. Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулж байгаагаар Йемений хойд мужид Лалын шашинтны сүмд мөргөл үйлдэхээр цугласан байсан олны дунд бөмбөг дэлбэрсэн аж. Одоогоор энэ халдлага хаанаас үйлдэгдсэн нь тодорхойгүй байна гэж тус улсын батлан хамгаалах албаныхан мэдээлж байна. Олон улсыг түгшээгээд байгаа Аль-Каида бүлэглэлийн халдлага байж болзошгүй гэж зарим хүмүүс таамаглаж байгаа юм. Учир нь алан хядах бүлэглэл тус улс дахь АНУ-ын элчин сайдын яаманд халдлага хийнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ, Ойрхи Дорнод дахь 20 гаруй элчин сайдаа хаагаад байгаа юм. Мөн Йемен дэх Англи, Герман, Их Британий элчин сайдын яамд ч мөн түр хугацаагаар хаагдаад байгаа. Английн элчин сайдын газар Пүрэв гарагийг хүртэл хааж байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын элчин сайдын яам ирэх Бямба гараг хүртэл хаагдаад байгаа аж. Тэдний сэрэмжилж байгаагаар Рамадан сарын хугацаан дахь залбирал дуусахтай зэрэгцээд халдлага үйлдэгдэж болзошгүй юм.

Түлхүүр үг:yemen
Хуваалцах