Йемэнд цэргийн тусгай ажиллагаа явагдав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йемэний цэргийнхэн Аль Кайда бүлгийн гишүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Америкийн тусгай хүчнийхний дэмжлэгтэйгээр явуулсан тус ажиллагааны үеэр алан хядах бүлгийн 65 хүн амь үрэгдсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йемэний цэргийнхэн Аль Кайда бүлгийн гишүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Америкийн тусгай хүчнийхний дэмжлэгтэйгээр явуулсан тус ажиллагааны үеэр алан хядах бүлгийн 65 хүн амь үрэгдсэн байна. Харин тусгай ажиллагаанд Америкийн тал биечлэн оролцоогүй гэж мэдэгдлээ. Тагнуулын байгууллагуудын мэдээнд үндэслэн Аль Кайда бүлгийн хамгийн хүчирхэг аюултай салбар Йемэнд үйл ажиллагаа явуулж, алан хядагчдыг бэлдэж байгаа гэж үзэж тус ажиллагааг зохион байгуулсан аж.


















