Йемений хот тосгод руу чиглэсэн агаарын цохилтоо зогсоохыг АНУ уриаллаа
Саудын Араб тэргүүтэй эвслийн орнуудыг Йемений хот тосгодод агаарын цохилтоо зогсоохыг АНУ уриаллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн энэ тухай мэдэгдэлд, “Хуситуудын хяналтад байгаа Йемений нутгуудаас Саудын Араб болон Арабын нэгдсэн
Мэдээллийн алба

Саудын Араб тэргүүтэй эвслийн орнуудыг Йемений хот тосгод руу чиглэсэн агаарын цохилтоо зогсоохыг АНУ уриаллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга МайкПомпеогийн энэ тухай мэдэгдэлд, “Хуситуудын хяналтад байгаа Йемений нутгуудаас Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмирт улсуудын чигт пуужингийн болон нисгэгчгүй аппаратуудаар цохилт өгөх зэрэг дайсагнасан ажиллагааг таслан зогсоох цаг нь болсон. Түүнчлэн эвслийн хүчнийхэн ч бас Йемений бүх хот тосгон сууринд агаарын цохилт өгөхөө зогсоох ёстой” гэжээ.
Үүнээс гадна хямралыг эцэс болгож, цэрэггүй бүс байгуулах үүднээс Йемений асуудлаар “гуравдагч оронд” яриа хэлэлцээ явуулахыг тэрээр уриалсан байна. Хямрал дэгдээж буй гол асуудлуудыг шийдэхийн наана итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээ авахаар энэ 11 дүгээр сард НҮБ-ын тусгай элчтэй зөвлөгөөн хийх гэж байгааг Помпей мөн дурдсан байна. Йемен улс, засгийн газрын хүчнийхэн болон хусит омгийн шиит босогчдын “АнсарАлла” хөдөлгөөний хооронд 2014 оноос хойш зэвсэгт хямралтай байгаа юм.
Хямралын улмаас Йеменд хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өнгөрөгч 9 дүгээр сард нийтлүүлсэн тайлан мэдээнээс үзвэл, Йемений хүн амын гуравны нэг нь буюу 18 сая хүн өлмөнзэлмэн өдөр хоног залгуулж байгаа бол, 8 сая хүн өлсгөлөнгийн шахуу нөхцөлд байгаа юм байна.


















