Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа

Германы зүүн хэсэгт орших Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа
Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа. Зураг: МҮОНРТ

Германы зүүн хэсэгт орших Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа. Йен хотын захиргаа ирэх долоо хоногоос эхлэн супермаркет, нийтийн тээвэр болон хүн олноор цуглардаг бусад газарт амны хаалт зүүх шаардлага тавьж байна. Гэхдээ эмийн сангуудад амны хаалт дууссан тул хотын захиргаанаас иргэдийг амны хаалтаа өөрсдөө оёх юм уу алчуур, ороолт зүүхийг үүрэгджээ.

Герман улс халдвар авсан хүмүүсийнхээ бодит тоог гаргах, өвчний дархлаатай хүмүүсийг тогтоох зорилгоор нийтээр нь шинжилгээ хийхээр бэлтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Германд 60 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусний халдвар аваад байна.

Хуваалцах