Иерусалим хотын даргын сонгууль үргэлжилж магадгүй...
Иерусалим хотын даргын сонгууль 2 дахь шатны санал хураалтаар үргэлжилж магадгүй байна. Өнгөрсөн Мягмар гарагт Израильд орон нутгийн сонгууль болж, цэвэр ялалт байгуулах хангалттай
Мэдээллийн алба

Иерусалим хотын даргын сонгууль 2 дахь шатны санал хураалтаар үргэлжилж магадгүй байна. Өнгөрсөн Мягмар гарагт Израильд орон нутгийн сонгууль болж, цэвэр ялалт байгуулах хангалттай санал авсан өрсөлдөгч тодроогүй тул Иерусалим хотын даргыг 2 дахь шатны санал хураалтаар шалгаруулах магадлал өндөр байна.
Эхний санал хураалтаар шашны бус нэр дэвшигч, хотын хуучин орлогч дарга ОферБеркович, МошеЛайон нар тэргүүлж, бусад 2 өрсөлдөгчөө ардаа орхисон ч хэн нь ч хангалттай олон санал авч, тэргүүлээгүй дүн гарчээ. Тиймээс энэ 2 хүн дараагийн шатанд дахин өрсөлдөхөөр болоод байгаа аж. Иерусалим хотын хүн амын 30 хувийг бүрдүүлдэг Палестинчууд 1967 онд Зүүн Иерусалим-ыг Израиль эзэлснийг эсэргүүцэж байсан шигээ 50-иад жил орон нутгийн энэ сонгуулийг байнга эсэргүүцдэг байна.
Орон нутгийн сонгуулийн дүнг одоогоор зарлаагүй байна.


















