“IeSF World Championship-2020” тэмцээн ирэх онд Израилд болно
Өнгөрсөн жилийн хувьд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон бөгөөд шагналын сан нь 11738 ам.доллар байжээ.
Мэдээллийн алба

IeSF холбооноос ирэх жил болох “Dota 2”-ийн “IeSF World Championship 2020” тэмцээнд шалгарсан багуудыг зарлажээ.
Уг ДАШТ-д 10 баг оролцох бөгөөд тодруулбал, Монгол, Чех, Серби, Турк, Балба, Вьетнам, Казахстан, Перу, Мексик, Намиби гэсэн улсын баг багтжээ.
“IeSF World Championship-2020” тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын 13-14-нд Израилын Эйлат хотод явагдана.
Өнгөрсөн жилийн хувьд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон бөгөөд шагналын сан нь 11738 ам.доллар байжээ.
Түрүү багаар Шведийн баг тодорсон юм.


















