II Элизабет энэ өдөр эмэг эхийнхээ дээд амжилтыг эвджээ
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 2007 оны энэ өдөр Их Британийн хатан хаан II Элизабет тус улсын түүхэнд хамгийн урт насалсан хатан хаан болсон байна. Эмэгтэй хүний насыг асуух нь бүдүүлэгт тооцогддог боловч Их Британийн хатан хааны хувьд өөр хэрэг юм. Учир нь тэрбээр 2007 оны арванхоёрдугаар сарын
Мэдээллийн алба

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 2007 оны энэ өдөр Их Британийн хатан хаан II Элизабет тус улсын түүхэнд хамгийн урт насалсан хатан хаан болсон байна. Эмэгтэй хүний насыг асуух нь бүдүүлэгт тооцогддог боловч Их Британийн хатан хааны хувьд өөр хэрэг юм. Учир нь тэрбээр 2007 оны арванхоёрдугаар сарын 20-ны 18:00 цагт өөрийн дээд эмэг эх болох хамгийн удаан хаан ширээнд заларсан, хамгийн өндөр настай домогт Виктория хатан хааны рекордыг эвдэж чадсан байна. Өдгөө 91 насны босгыг даваад буй хатан хаан II Элизабет, Британийн түүхэнд хэд хэдэн дээд амжилт тогтоосон.
Тухайлбал, тэрбээр Британийн түүхэн дэх хамгийн өндөр настай хатан хаан болсон. Мөн Английн түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хатан болж чадсан юм. Үүнээс гадна хатан хаан болон Эдинбургийн Герцог Филипп хоёр гэрлэснийхээ 60 жилийн ойгоор очир эрдэнийн хуримаа хийсэн бөгөөд түүхэнд энэ хуримыг хийсэн цорын ганц хатан болсон аж.
Түүнчлэн тэрбээр электрон захидал илгээсэн анхны хатан хаан болсон юм.


















