Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ийда” олон улсын хүүхэлдэйн наадам 2021 оны долоодугаар сард Ийда хотноо эхэлнэ

уг наадмыг сонирхсон хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр ирсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ийда” олон улсын хүүхэлдэйн наадам 2021 оны долоодугаар сард Ийда хотноо эхэлнэ
“Ийда” олон улсын хүүхэлдэйн наадам 2021 оны долоодугаар сард Ийда хотноо эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хүүхэлдэйн шоу карнавал Ийда наадам хүүхдийг мөрөөдөх, аливаад найдах, хүсэл эрмэлзэлтэй болгох зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд наадамд оролцохоор улс орны өнцөг булан бүрээс мэргэжлийн болон сонирхогчид бас хүүхэлдэйн театрт дуртай олон хүн цуглардаг. Түүнчлэн хотын гудамжаар хүүхэлдэйн парад, бага тайзны тоглолтууд, үзэсгэлэн зэрэг олон төрлийн арга хэмжээ ар араасаа зохион байгуулагдаж, наадамд оролцогчид, уг наадмыг сонирхсон хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр ирсэн.

Тус олон улсын хүүхэлдэйн наадам жил бүрийн 8 дугаар сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд орон нутаг төдийгүй олон улсаас 300 орчим театр компани цугларч, 400 гаруй тоглолтыг 140 орчим байрлалд 2000 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж нийт 40 мянга гаруй үзэгчид тоглолтоо хүргэдэг томоохон наадмын нэг юм. Тус наадам нь 2021 оны долоо дугаар сарын сүүлээс наймдугаар дугаар сарын эхээр 42 дахь жилдээ Ийда хотноо дахин зохион байгуулагдана

Сонирхуулахад, Олон улсын хүүхдийн жилийг 1979 онд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээг тохиолдуулан Хүүхэлдэйн шоу карнавал “Ийда" наадмыг Японы Нагано мужийн Ийда хотноо зохион байгуулсан байдаг. Энэ арга хэмжээ нь өнөөгийн “Ийда олон улсын хүүхэлдэйн фестиваль”-ийн үндэс суурь болжээ.

Хуваалцах