Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

III станцын трансформатороос гал гарчээ

Өчигдөр 21:00 цагийн үед "Дулааны III цахилгаан станцад гал гарлаа" гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
III станцын трансформатороос гал гарчээ
III станцын трансформатороос гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 21:00 цагийн үед "Дулааны III цахилгаан станцад гал гарлаа" гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Эх сурвалжуудын ярьж буйгаар тус станцын хойно байрлах трансформаторт дэлбэрэлт үүсч, гал гарч эхэлсэн аж. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Өчигдөр 21:00 цагийн үед бидэнд дуудлага ирсэн. Онцгой байдлын албаныхан очиход тус станцын трансформатороос нь гал гарч, 110-ын шугам нь шатсан байсан бөгөөд галыг унтраахаар онцгой байдлын дөрвөн ангийн 75 албан хаагч ажиллаж, 22:00 цагт галыг бүрэн унтраасан” гэлээ.

Харин энэ талаар тодруулахаар Дулааны III станцын удирдлагуудтай холбогдох хүсэлт тавьсан ч хариулт өгөх хүн олдсонгүй. Станцын захирлын туслахын тусламжтайгаар хяналтын албаны мэргэжилтэн н.Нямхүүтэй холбогдоход “Хэн тийм цуурхал явуулаад байна. Манайд тийм зүйл болоогүй” гэв.

Хуваалцах