Йинглак Чинаватыг суллажээ
Баривчлагдан саатуулагдаад байсан Тайландын экс ерөнхий сайд Йинглак Чинаватыг өдгөө төрийн эрхийг аваад байгаа цэргийн эрх мэдэлтнүүд суллажээ. Цэргийн эрх баригчид түүнд улс төрд дахин оролцохгүй байхыг хатуу сануулсан байна. Мөн тэрээр гадаадад явахыг хүсвэл, цэргийн эрх баригчдаас тусгай зөвшөөр
Мэдээллийн алба

Баривчлагдан саатуулагдаад байсан Тайландын экс ерөнхий сайд Йинглак Чинаватыг өдгөө төрийн эрхийг аваад байгаа цэргийн эрх мэдэлтнүүд суллажээ. Цэргийн эрх баригчид түүнд улс төрд дахин оролцохгүй байхыг хатуу сануулсан байна. Мөн тэрээр гадаадад явахыг хүсвэл, цэргийн эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй аж. Учир нь Тайландын арми тавдугаар сарын 20-нд тус оронд цэргийн онцгой дэглэм тогтоосон юм. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан тасрахгүй байгаа учраас гэсэн шалтгаанаар цэргийнхэн засгийг аван эмх замбараагүй байдал хэвэндээ ортол цэргийн дэглэм тогтоосноо зарлаад байгаа.


















