Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ийнглак Шинаватраг Ерөнхий сайдын суудлаас нь огцрууллаа

Тайландын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Шинаватрад мэдэгдэл хүргүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг Үндэсний тагнуулын газрын дарга Тавэйн Праисрийг өөрчилсөн нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болсон гэж буруутгаж байгаа. Ха

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ийнглак Шинаватраг Ерөнхий сайдын суудлаас нь огцрууллаа
Ийнглак Шинаватраг Ерөнхий сайдын суудлаас нь огцрууллаа. Зураг: МҮОНРТ

Тайландын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Шинаватрад мэдэгдэл хүргүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг Үндэсний тагнуулын газрын дарга Тавэйн Праисрийг өөрчилсөн нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болсон гэж буруутгаж байгаа. Харин Ийнглак энэхүү өөрчлөлт нь Тайланд орны төлөө байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд байсан юм.

Харин шүүх хурал өчигдөр болсон байна. Йинглак өөрт нь тулгаж буй дээрх “Эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн хэргийг үгүйсгэсэн тайлбар өгсөн байна. Гэвч шүүхээс түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж Ерөнхий сайдын суудлаас нь огцруулжээ.

Түлхүүр үг:Ийнглак Шиноватра
Хуваалцах