Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа
Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

Аврах, гал унтраах хэсэг, инженер, техникийн ажилчид усан хөшиг татах, тандалт явуулах, хорт бодисын алдагдлыг таслан зогсоох ажиллагаанд хамтан оролцож, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын чиг үүргээр сургуульд оролцсон. “Иж бүрэн сургууль”-иар Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт болсон гэдгийг зохион байгуулагчид онцлож байлаа.

Түүнчлэн ЗХЖШтабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцсан ба ангийн нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн жагссан юм.

Хуваалцах