Ижил эмийг харилцан адилгүй үнээр зарж байна
Тухайлбал, 24 мянган төгрөгийн үнээр худалдаалж болох дээд хязгаартай эмийг “Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангууд” 35 мянгаас дээш үнээр зарж байна гэж Баянгол дүүргийн иргэн н.Сарантуяа ярилаа.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд эмийн үнийн дээд хязгаараас хэтэрсэн үнээр эм худалдаалдаг. Яг ижил эмийг харилцан адилгүй үнээр зарж байгаад иргэд шүүмжлэлтэй байна. Тухайлбал, 24 мянган төгрөгийн үнээр худалдаалж болох дээд хязгаартай эмийг “Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангууд” 35 мянгаас дээш үнээр зарж байна гэж Баянгол дүүргийн иргэн н.Сарантуяа ярилаа. Уг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 28-р тогтоолоор хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын хувь хэмжээг баталсан байдаг. Үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эмийн сангууд яагаад мөрдөж ажиллахгүй байна вэ. Эмийн үнийн дээд хязгаараас их үнээр эм худалдаалж байгаа шалтгаан юу вэ. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.


















