Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ижипт-Эйр компанийн ОХУ-д хийх нислэгийг зогсоолоо

Өнгөрсөн сард Египетийн Синайн хойгт оросын онгоц осолдсоны дараа ОХУ Египетээс ирэх очих нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон юм. Тэгвэл үүнээс хойш хоёр орны хооронд нислэг үйлдэж байсан Египетийн цорын ганц компани

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ижипт-Эйр компанийн ОХУ-д хийх нислэгийг зогсоолоо
Ижипт-Эйр компанийн ОХУ-д хийх нислэгийг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард Египетийн Синайн хойгт оросын онгоц осолдсоны дараа ОХУ Египетээс ирэх очих нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон юм. Тэгвэл үүнээс хойш хоёр орны хооронд нислэг үйлдэж байсан Египетийн цорын ганц компани болох Ижипт-Эйр компанийн нислэгийг мөн цуцлах шийдвэр гарсан байна.

Оросын агаарын тээврийн Холбооны агентлаг энэ тухай шийдвэрээ дотоодын бүх нисэх буудалд цахилгаан холбоогоор дамжуулан мэдэгдсэн байна. Одоогоор тус байгууллага шийдвэрийнхээ талаар олон нийтэд албан ёсоор мэдэгдэл хийгээгүй, түүнчлэн хэвлэлд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хэрэгжих энэ шийдвэрийг Ижипт-Эйр компанийн удирдлага эрс шүүмжлэн, компанийнх нь нэр хүнд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироолоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Орос улс Египет рүү бүх нислэгээ зогсоосныхоо дараа зөвхөн, Египетэд үлдсэн жуулчдаа тусгай нислэгээр буцаан авчирсаар байгаа юм. Ийнхүү Орос агаарын харилцаагаа зогсоосноор Египетийн аялал жуулчлалын салбарт хүндхэн цохилт болж байна. Тус улсад зорчдог гадаадын нийт жуулчдын 30 гаруй хувь нь ОХУ-ын иргэд байдаг юм байна.

Хуваалцах