Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс холдлоо

Өдгөө 39 настай тэрбээр эзэн хааны багт 16 жилийг үдсэн бөгөөд 725 тоглолтод оролцож, Аваргуудын лигт гурван удаа, Ла Лигт таван удаа түрүүлсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс холдлоо
Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс холдлоо. Зураг: МҮОНРТ

Испанийн шигшээ баг болон Реал Мадрид клубийн экс хаалгач Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайлжээ.

Өдгөө 39 настай тэрбээр эзэн хааны багт 16 жилийг үдсэн бөгөөд 725 тоглолтод оролцож, Аваргуудын лигт гурван удаа, Ла Лигт таван удаа түрүүлсэн аж.

Тэрбээр Испанийн шигшээ багийн хамтаар 2010 оны дэлхийн аваргад түрүүлж, 2008, 2012 онд Европ тивдээ түрүүлж байв. Мөн 2000-2016 оны хооронд Испанийн шигшээ багт зүтгэхдээ 156 тоглолтод оролцож байсан юм.

Хуваалцах