Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын уулзалт болно

"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын уулзалт өнөөдөр Индонезийн Балид болох гэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын уулзалт болно
"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын уулзалт болно. Зураг: МҮОНРТ

"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын уулзалт өнөөдөр Индонезийн Балид болох гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтын хэлэлцэх гол асуудлаар АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, Америкийн хувьцааны үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр хөгжиж сэргэж байгаа улс орнуудын мөнгөн урсгал гадагшаа чиглэж байгаагаас зах зээлд тогтворгүй байдал үүссэн зэрэг асуудлыг нэрлэж байна.

Мөн "Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны удирдлагууд шинээр хөгжиж буй эдийн засагтай улсуудын доллараар илэрхийлэгдэх өрийн үлдэгдэл өсч байгаа талаар хэлэлцэх юм байна.

Энэ хуралд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөлөл оролцдог. Саяхан Олон улсын валютын сан, АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил маргаан олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж анхааруулж, ирэх онд олон улсын эдийн засгийн өсөлт өмнө төсөөлснөөс бага байх нь гэсэн шинэ таамаг гаргасан юм.

Хуваалцах