Их 20-ийн уулзалт болно
Их 20-ийн удирдагчдын найм дахь дээд хэмжээний уулзалт 9-р сарын 5,6-нд Санкт Петербург хотноо болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн тогтвортой байдал, ажлын байр ба хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, олон улсын худалдаа зэрэг сэдвийг авч хэлэлцэх юм.
Мэдээллийн алба

Их 20-ийн удирдагчдын найм дахь дээд хэмжээний уулзалт 9-р сарын 5,6-нд Санкт Петербург хотноо болно. Эл уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн тогтвортой байдал, ажлын байр ба хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, олон улсын худалдаа зэрэг сэдвийг авч хэлэлцэх юм.
Хятадын ГХЯ-ны дэд сайд Ли Бао Дун энэ сарын 27-нд болсон сонсгол хурал дээр хэлэхдээ “тус уулзалт Их 20-ийн хамтын ажиллагаа ба түншлэлийн гол санааг харуулахыг Хятадын тал хүсэж байна. Улс орнууд хариуцлагатай макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлого зохицуулалт ба хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалж байна” гэжээ.


















