Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Их 20"-ийн уулзалт өнөөдөр өндөрлөнө

“Их 20”-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт Туркийн Анталья хотоос холгүй орших Белек хотод үргэлжилж байна. Хоёр өдрийн уулзалтаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их 20"-ийн уулзалт өнөөдөр өндөрлөнө
"Их 20"-ийн уулзалт өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

“Их 20”-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт Туркийн Анталья хотоос холгүй орших Белек хотод үргэлжилж байна. Хоёр өдрийн уулзалтаар Парист болсон цуврал халдлагатай холбоотойгоор терроризмтой тэмцэх асуудлыг чухалчлан хэлэлцэхийн зэрэгцээ, эдийн засагтай холбоотой асуудлыг ч мөн төлөвлөсөн ёсоор хөндсөн байна.

Уулзалтын эхний өдөр “Их 20”-ийн удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг сайжруулж, ажил эрхлэлтийн хувь хэмжээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал хэлэлцсэн, харин өнөөдөр олон улсын санхүүгийн хууль тогтоомж, татвар, Олон улсын валютын сангийн шинэчлэл, мөн авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг хэлэлцэх юм байна. Чуулга уулзалтын төгсгөлд “Их 20”-ийг даргалах эрхийг Турк улс БНХАУ-д шилжүүлнэ.

“Их 20” нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээний гол механизм юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн 20 орны бүлэг болох “Их 20”-ийн улс орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувь, олон улсын худалдааны 80 хувийг бүрдүүлдэг байна.

Хуваалцах