Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Их -20" терроризмын эсрэг хамтарна

Терроризмын эсрэг тэмцэл бүх улс орны бодлогод эн тэргүүнд тавигдах ёстой асуудал болохыг “Их 20”-ийн удирдагчид онцоллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их -20" терроризмын эсрэг хамтарна
"Их -20" терроризмын эсрэг хамтарна. Зураг: МҮОНРТ

Терроризмын эсрэг тэмцэл бүх улс орны бодлогод эн тэргүүнд тавигдах ёстой асуудал болохыг “Их 20”-ийн удирдагчид онцоллоо. Энэ тухайд өчигдөр “Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын төгсгөлд оролцогч талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Тус хамтарсан мэдэгдэлд Парист болсон цуврал халдлагаас гадна өнгөрсөн сард Туркийн нийслэл Анкарад болсон халдлагыг эрс зэмлэн буруушаажээ. Террорист байгууллагууд олширч, олон улсад халдлага үйлдэх нэмэгдсэн нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эдийн засгийн өсөлт хөгжлийг хангах хүчин чармайлтад том саад болж байгааг “Их 20”-ийн улс орнууд тэмдэглэн, НҮБ-ын манлайлал дор олон улсын хууль дүрэмд нийцүүлэн терроризмын эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ хүрээнд “Их 20”-ийн бүлэг террорист байгууллагыг санхүүжүүлэгчидтэй тэмцэх, хэт даврах үзэл гаарахаас сэргийлэх, хилийн хяналтыг чангаруулах, олон улсын зорчигч тээврийн нислэгийн аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллахаар болсон байна.

Хуваалцах