“Их 20”-ын санхүүгийн тэргүүлэгчдийн уулзалт эхэллээ
Их 20-ын гишүүн орнуудын сангийн сайд, төв банкны удирдлагуудын уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхэллээ. Уулзалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Их 20-ын сангийн тэргүүнүүд дэлхийн эдийн засагт тулгараад буй эрсдэл, мөнгөн урсгалын талаар санал солилцох юм байна.
Мэдээллийн алба

АНУ, Европын төв банк засгийн газрын мөнгөн урсгалыг дэмжих бондын худалдан авалтын хөтөлбөрөө бууруулах алхам хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр хөгжиж буй орнуудын бэлэн мөнгөний урсгал АНУ, Европ руу шилжин орох байдал үүсч болзошгүй. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсч магадгүй байгаа юм. Түүнчлэн Умард Солонгосын хурцадмал байдалтай холбоотойгоор олон улсын эдийн засаг буурах эрсдэлд орж болзошгүй тул уулзалтын үеэр тэргүүлэгчид Пхеньяны талаар зөвлөлдөх төлөвтэй байна.
Уулзалт эхлэхээс өмнө Японы банкны тэргүүн Харихико Курода сэтгүүлчдэд АНУ, Европын төв банкны бодлогын талаар мэдээлсэн юм. Түүнчлэн улс бүрийн эдийн засаг заавал ижил чиглэлээр урагшлах шаардлагагүй хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр Япон улс аль болох хурдан хугацаанд инфляцийн түвшинг 2 хувь болгохын тулд одоогийн баримталж буй бодлогоо үргэлжлүүлэхээ амласан байна.