“Их 7”- ийн орнууд сайд нар ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийллээ
Их 7 ийн орнууд Донбассын нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай их 7 ийн
Мэдээллийн алба

Их 7 ийн орнууд Донбассын нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай их 7 ийн бүлгийн гадаад хэргийн сайд нар Канадын Торонто хотноо уулзалтынхаа төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ мэдэгдэлд Их 7 Украин улсыг бүрэн дэмжиж байгаагийн дээр тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Ийнхүү Их 7-ийн орнууд ОХУ-ыг дэлхийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна хэмээн буруутгасан хэвээр байна. Гэхдээ Москватай хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч бас энэ хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэсэн. Үүний тулд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үр ашигтай хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаа шийдвэрлэхийг бас уриалсан байна. их 7 орны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар олон улсад тулгамдаж байгаа асуудлууд түүний дотор Солонгосын хойг, Ираний цөмийн хөтөлбөр, Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн.
Хамтарсан мэдэгдэлдээ дэлхийн дэг журмыг тогтоож, терроризмын тэмцэхээ дахин баталсан байна. Их 7 ийн гадаад хэргийн сайд нарын дараачийн уулзалтыг ирэх 9 р сард Нью Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулахаар тохиролцсон байна.


















