Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их аварга Дагвадорж 25 дахь түрүүгээ авах болзлоо хангав

Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга Дагвадорж 25 дахь түрүүгээ авах болзлоо хангав
Их аварга Дагвадорж 25 дахь түрүүгээ авах болзлоо хангав. Зураг: МҮОНРТ

Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Баруун жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржтой учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр давснаар 13 дахь даваагаа авлаа. Ингэснээр их аварга маань сүүлийн өдрийн барилдаанаас шалтгаалахгүйгээр түрүүлэх боломжоо хангав.

Хуваалцах