Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлна

Өдгөө 35 настай тэрбээр сүүлийн таван башёг бэртлийн улмаас өнжсөн юм. Тодруулбал, зүүн өвдөг нь бэртсэнээр сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлна
Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан билээ. Ийнхүү сүмогийн холбооны удирдлагууд хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн байна.

Өдгөө 35 настай тэрбээр сүүлийн таван башёг бэртлийн улмаас өнжсөн юм. Тодруулбал, зүүн өвдөг нь бэртсэнээр сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргасан байна.

Мангалжалавын Ананд нь 2001 оны арваннэгдүгээр сарын башёд анх зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, 20 жил дээд зиндаанд амжилттай барилджээ.

Хуваалцах