Их аварга М.Ананд тэвэгний "мастер"
Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга М.Ананд тэвэг тоглов. Тэрбээр өчигдөр бэлтгэл хийж байх үедээ дэвжээнийхээ бөхчүүдийг тойруулж зогсоочихоод дунд нь орж яг л хүүхэд шиг тоглосон тухай найзууд нь жиргэжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга М.Ананд тэвэг тоглов. Тэрбээр өчигдөр бэлтгэл хийж байх үедээ дэвжээнийхээ бөхчүүдийг тойруулж зогсоочихоод дунд нь орж яг л хүүхэд шиг тоглосон тухай найзууд нь жиргэжээ. Түүнийг үнэхээр сайн тоглож байсныг хараад хажууд нь байсан бөхчүүд магтсан байна.
Энэхүү тоглоомыг 1980-аад оныхон үнэхээр их тоглодог байв. Хичээлээ завсарлаад л бөөн шороо бужигнуулдаг байсан хүүхэд насаа их аварга маань ийн дурссан бололтой.
Түүний талаарх бас нэгэн мэдээлэл бол өөрийнхөө нэрээр Монголд сан байгуулах тухай юм. Энэ ажил нь нэлээн ахицтай байгаа бөгөөд ойрын хугацаанд үүдийг нь нээхээр төлөвлөжээ.






















