Их Британи 6 орны 22 иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа орууллаа
Их Британи улс татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улс оронд нь 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан гэж
Мэдээллийн алба

Их Британи улс татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улс оронд нь 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан гэж зургаан орны 22 иргэнийг буруутгаж хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан байна.
Үүнд, Оросын татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч даргаас авахуулаад, нийслэлийн татварын газрын дарга, хуульч, банкны хувьцаа эзэмшигчид гээд нийт 14 иргэний нэр багтсан байна.
Мөн Гватемал, Хондурас Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэдийн нэр ч багтжээ. Хоригийн дагуу эдгээр хүмүүсийн Их Британи дахь хөрөнгө, дансыг царцааж, хилийн хориг тавьсан байна.


















