Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи асран халамжлах хүнгүй Сири хүүхдүүдийг хүлээн авна

Сиритэй хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгчдийн хуарангуудаас асран халамжлах хүнгүй өсвөр насны сири хүүхдүүдийг хүлээн авах тоогоо нэмэх болсноо Их Британийн Засгийн газар мэдэгдлээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи асран халамжлах хүнгүй Сири хүүхдүүдийг хүлээн авна
Их Британи асран халамжлах хүнгүй Сири хүүхдүүдийг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Сиритэй хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгчдийн хуарангуудаас асран халамжлах хүнгүй өсвөр насны сири хүүхдүүдийг хүлээн авах тоогоо нэмэх болсноо Их Британийн Засгийн газар мэдэгдлээ. Ойрын таван жилийн хугацаанд 20.000 дүрвэгч хүлээж авна гэдгээ Лондон хэдийнэ амласан.

Энэ хүрээнд Их Британийн Дотоод хэргийн яамны Цагаачлалын асуудал эрхэлсэн орлогч сайд Жеймс Брокеншир дүрвэгчдийн дундах хараа хяналтгүй хүүхдүүдийг тогтоож, Их Британи руу шилжүүлэхэд туслахыг НҮБ-ын дүрвэгчдийн комиссоос хүсчээ. Сириэс яг хэдэн дүрвэгч хүүхэд хүлээж авах тоог Их Британийн Засгийн газар мэдээлээгүй байна.

Европын Холбооны аль нэг улсад хэдийнэ нэвтэрсэн дүрвэгчдийг энэ тоонд оруулахгүй юм байна. Их Британийн сөрөг хүчний Лейборист нам асран халамжлагчидгүй сирийн дүрвэгч 3000 хүүхэд хүлээж авахыг Засгийн газартаа уриалж байгаа юм.

Хуваалцах