Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн хамгаалалт гаргажээ

Энэхүү халдлагатай холбогдуулан Их Британи улсын цагдаагийн алба зул сарын баярын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн хамгаалалт гаргажээ
Их Британи аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн хамгаалалт гаргажээ. Зураг: МҮОНРТ

Энэхүү халдлагатай холбогдуулан Их Британи улсын цагдаагийн алба зул сарын баярын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ. Өчигдөр тус улсын хамгийн нэр хүндтэй ёслолын нэг болох цэргийн хүчний ёслолын жагсаалын үеэр өндөржүүлсэн хамгаалалт гаргаж, түүнчлэн хатан хааны ордон Букингемийг хамгаалалтад авч, 2 цагийн турш ордны дагуух замыг хаажээ.

Зэвсэглэсэн цагдаагийн ажилтнууд ёслолын ажиллагаа болж буй эргэн тойрныг хамгаалалтад авч, ажилласан байна. Цэргийн хүчний жагсаалын ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор жилд 15 сая жуулчин Букингемийн ордонг зорин очдог аж.

Түүнчлэн терроризмын аюулын түвшинг нийт 5 хувааж авч үздэг бөгөөд Их Британи энэ түвшний 2-т буюу терроризмын аюулд өртөх магадлал өндөр улсад тооцогддог байна. Тиймээс Их Британид зул сарын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа Манчестер болон Бирмингхам хотуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалтад тус улсын цагдаа, цэргийн хүчнийхэн хамтран ажиллаж байгаа юм.

Хуваалцах