Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ИХ БРИТАНИ: Батлан хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлнэ

Их Британийн засгийн газар батлан хамгаалахын төсвөө эрс тэлэх шийдвэрт хүрчээ. Их Британийн Батлан Хамгаалахын төсвийн нэмэгдэл 30 жилийн түүхэн дэх хамгийн томд тооцогдож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИХ БРИТАНИ: Батлан хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлнэ
ИХ БРИТАНИ: Батлан хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Их Британийн засгийн газар батлан хамгаалахын төсвөө эрс тэлэх шийдвэрт хүрчээ. Их Британийн Батлан Хамгаалахын төсвийн нэмэгдэл 30 жилийн түүхэн дэх хамгийн томд тооцогдож байна. Ер нь Их Британийн жилийн батлан хамгаалахын төсөв 40 тэрбум фунт стерлинг байдаг юм.

Энэхүү тогтсон зардал дээр нэмэлтээр ирэх 4 жилийн хугацаанд 21 тэрбум ам.долларыг зарцуулахаар болоод байгаагаа Борис Жонсон зарлалаа. Тэрээр улс орнуудын хоорондох өрсөлдөөн хүйтэн дайнаас хойших шинэ дээд цэгт хүрээд байгааг онцолж, энэ цаг үед аюул, эрсдлийг холбоотнуудтайгаа энэ тэнцүү үүрэх ёстой гэж ярьсан байна.

Их Британи улс барууны орнуудын цэргийн эвсэл буюу НАТО гийн гишүүн орнуудын дунд батлан хамгаалахын төсвөөрөө хоёрт ордог аж. Энэ цэргийн эвслийг тэргүүлэгч АНУ холбоотон орнууддаа батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх шахалтыг үзүүлж байгаа.

Хуваалцах