Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи Брекситийн асуудлаарх эцсийн саналаа танилцуулна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос гарах эцсийн саналаа лхагва гарагт холбооны удирдлагуудад танилцуулах гэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Брекситийн асуудлаарх эцсийн саналаа танилцуулна
Их Британи Брекситийн асуудлаарх эцсийн саналаа танилцуулна. Зураг: МҮОНРТ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос гарах эцсийн саналаа лхагва гарагт холбооны удирдлагуудад танилцуулах гэж байна. Хэрэв Брюссель Британийн төлөвлөгөөтэй санал нэгдэхгүй бол “Лондон цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхгүйгээр 10 дугаар сарын 31-нд энэ холбооноос гарна” гэж мэдэгдэж байсан байр сууриа мөн тодорхой болгох юм.

Үүнээс өмнө Их Британийн эрх баригч Консерватив намын энэ оны хуралд Борис Жонсон үг хэлж, энэ төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Гэхдээ тэрбээр Брекситийн асуудлаар баримталдаг хатуу байр сууриа хадгална гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Их Британи Европын холбоог орхин гарахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад тус улс бүсийн удирдлагуудтай Брекситийн гэрээ байгуулах уу, үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна. Энэ улсын 40 гаруй жилийн хугацааны худалдаа, гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах