Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ

Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон ч, Европын холбоо энэ асуудлаар дахин хэлэлцэхээс татгалзлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ
Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон ч, Европын холбоо энэ асуудлаар дахин хэлэлцэхээс татгалзлаа.

Мягмар гарагт Их Британийн парламент Брекситийн төлөвлөгөөнд оруулах хэд хэдэн өөрчлөлтийг баталсан байна. Үүнд Умард Ирланд, Ирланд улс 2-ын хооронд хилийн шалган нэвтрүүлэх асуудлыг дахин хэлэлцэх, мөн Их Британи гэрээгүйгээр Европын холбооноос гарах тухай заалтыг өмнөх гэрээнээс хасах гэсэн өөрчлөлтүүдийг гишүүд дэмжсэн аж. Харин 2 сарын 26-н гэхэд шинэ гэрээ хэлцэлд хүрч чадахгүй бол Европын холбооноос гарах хугацааг хойшлуулах гэсэн өөрчлөлтийг эсэргүүцжээ. Төлөвлөгөө ёсоор Их Британи 3 дугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос гарах ёстой.

Ингэснээр Их Британийн Ерөнхий сайд ТрезаМэй шинэ гэрээндээ Брекситийн дараа Их Британи Умард Ирланд улсын Европын холбооны Ирланд улстай залгадаг хил дээр хилийн шалганы асуудлаар өөр зохицуулалт хийхээр болж байна.

Гэвч Европын холбоо гэрээгээ өөрчлөх талаар дахин яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах