Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи дэд бүтцийн төлөвлөгөөгөө танилцууллаа

Их Британийн Засгийн газар үндэсний хэмжээнд хийгдэх дэд бүтцийн төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулжээ. Үүгээрээ ойрын 20 жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт нийтдээ 375 тэрбум фунт стерлингийг зарцуулахаар болсон байна. Үүний 25 тэрбум фунт стерлингийг датгаалын аж ахуйн нэгжүүдээс авахаар болж б

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи дэд бүтцийн төлөвлөгөөгөө танилцууллаа
Их Британи дэд бүтцийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн Засгийн газар үндэсний хэмжээнд хийгдэх дэд бүтцийн төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулжээ. Үүгээрээ ойрын 20 жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт нийтдээ 375 тэрбум фунт стерлингийг зарцуулахаар болсон байна. Үүний 25 тэрбум фунт стерлингийг даатгалын аж ахуйн нэгжүүдээс авахаар болжээ.

Мөн тус улсын Засгийн газар 2020 он гэхэд Засгийн газрын санхүүжилт болоод хувь нийлүүлсэн хөрөнгийг босгохын тулд Евростарын 20 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хувьцаагаа худалдаалахаар төлөвлөсөн аж. Евростар нь Лондон, Парис Брюселийг холбосон хурдны төмөр замын үйлчилгээ, үүнийг Франц, Их Британи, Бельгийн Засгийн газар хамтран эзэмшдэг боловч үүгээр дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө санхүүг болгох боломжгүй тул хувьцаагаа худалдаалахаар болж байгаа юм байна. Их Британийн Засгийн газар Евростарын 40 хувийн хувьцаа буюу өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 10 тэрбум фунт стерлингийн хувьцааг эзэмшдэг гэнэ.

Түлхүүр үг:их британи
Хуваалцах