Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо

Энэ тухай Британийн Засгийн газрын нэгэн эх сурвалж “Гэрээг албаныхан техникийн түвшинд хүлээн зөвшөөрч санал нэгдсэн” гэж хэлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо
Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо. Энэ тухай Британийн Засгийн газрын нэгэн эх сурвалж “Гэрээг албаныхан техникийн түвшинд хүлээн зөвшөөрч санал нэгдсэн” гэж хэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр Засгийн газраа хуралдуулж, гэрээг дэмжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ сайд нар бүгд үүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна гэж зарим хэвлэлд бичсэн байна.

Мягмар гарагт Тереза Мэй Европын Холбоотой тохиролцоонд хүрснийхээ дараа танхимын гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзжээ. Эх сурвалжийн мэдээллээр гэрээний төслийн гол хэсгүүдтэй сайд нар танилцахыг зөвшөөрөх боловч авч явж үзэх боломжгүй байна.

Гэрээний төсөлд Умард Ирландад хилийн шинэ шалган нэвтрүүлэх цэг байгуулахгүй байхаар тусгасан гэж "BBC" мэдээлж байна. Энэ асуудал Брекситийн гэрээний гол анхаарал татсан сэдвүүдийн нэг байсан юм. Харин бусад тохиролцооны талаар нарийн мэдээлэл алга байна.

Хуваалцах