Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи Европын холбоонд хийх шинэчлэлийн төслөө маргааш танилцуулна

Их Британи Европын холбоонд шинэчлэл хийх хүсэлтэй байгаа талаар бид бүхэн урьд нь мэдээлж байсан. Европын холбоо энэ саналд нааштай хандсан тул шинэчлэлийн төслийн эхний хувилбар

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Европын холбоонд хийх шинэчлэлийн төслөө маргааш танилцуулна
Их Британи Европын холбоонд хийх шинэчлэлийн төслөө маргааш танилцуулна. Зураг: МҮОНРТ

Их Британи Европын холбоонд шинэчлэл хийх хүсэлтэй байгаа талаар бид бүхэн урьд нь мэдээлж байсан. Европын холбоо энэ саналд нааштай хандсан тул шинэчлэлийн төслийн эхний хувилбар энэ мягмар гарагт Европын холбооны гишүүн орнуудад хүрэх талаар Лондон мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускийг хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Туск Ерөнхий сайдад хандан Европын холбооны гишүүн орнуудад шинэчлэлийн төслийг эхний байдлаар ирэх мягмар гараг гэхэд хүргүүлэх саналтай байгаа талаараа мэдэгджээ. Түүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч хоёр шинэчлэлийн төслийн үндсэн дөрвөн нөхцөлийг нарийвчлан ярилцсан байна. Цагаачдын асуудлаар Их Британийн баримталж байгаа бодлогыг Европын холбооны гишүүн орнуудын олонх нь дэмжих магадлалтай байгаа нь төслийг амжилттай дэмжүүлэх гол нөхцөл болж магадгүй гэж Лондон үзэж байна.

Гэхдээ дан ганц цагаачдын асуудлаар санал нийлснээр үлдсэн асуудлууд мөн шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Тухайлбал, эдийн засагтай холбоотой асуудлууд багагүй маргаан дагуулж болзошгүй байна. Европын холбоог шинэчлэх төслийг хэлэлцэж, шийдвэрлэхэд холбооны бүх гишүүдийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа, идэвх зүтгэл шаардагдана гэдгийг Брюселль онцолж байна. 2015 оны сүүлээр Их Британи Европын холбоонд хандан Гишүүн орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашиглах, Цагаачдын асуудлыг улс бүр бие даан шийдэх эрхийг нээж өгөх, холбооны улсуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, Гишүүн орнуудын парламентын танхимуудын нөлөөг холбооны парламентад нэмэгдүүлэх гэсэн шинэчлэлүүдийг хийх санал тавьсан юм.

Хуваалцах