Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи, Европын холбооны талууд “Шилжилтийн үе”-д өөрчлөлт оруулахгүй

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен нарын хоорондох видео уулзалт даваа гарагт боллоо. Энэ уулзалтын үеэр удирдагчид Их Британи Европын холбооноос гарсны дараах шилжилтийн үеийн асуудлаар ярилцжээ. 2020 оны эцэс гэхэд дуусгавар болох шилжилт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи, Европын холбооны талууд “Шилжилтийн үе”-д өөрчлөлт оруулахгүй
Их Британи, Европын холбооны талууд “Шилжилтийн үе”-д өөрчлөлт оруулахгүй. Зураг: МҮОНРТ

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен нарын хоорондох видео уулзалт даваа гарагт боллоо. Энэ уулзалтын үеэр удирдагчид Их Британи Европын холбооноос гарсны дараах шилжилтийн үеийн асуудлаар ярилцжээ. 2020 оны эцэс гэхэд дуусгавар болох шилжилтийн үеэр талууд шинээр худалдааны төдийгүй бусад чухал гэрээ хэлцлийг байгуулах ёстой болоод байгаа. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Европын Комисс болон Их Британийн удирдагчид өнгөрсөн саруудад нүүр тулсан уулзалт хийж чадаагүй юм. Ийнхүү шилжилтийн үе талдаа ороод байгаа хэдий ч талууд эцсийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэдгээ илэрхийлжээ. Харин үүний оронд талууд ирэх сараас яриа, хэлэлцээгээ улам эрчимжүүлэхээр санал нэгджээ.

Хугацаа давчуу байгаа хэдий ч Европын холбоо болон Их Британийн удирдагчид зарим асуудал дээр санал зөрөлдөөн ихтэй хэвээр байгааг Би Би Си дамжуулжээ. Үүний нэг болох Их Британийн далайн хилийн бүсэд Европын бусад орны иргэд, компани засаглах эрхийн асуудал ихээхэн маргаан дагуулахаар байна.

Хуваалцах