Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи, Франц улсууд Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулжээ

Их Британи, Франц улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулаад байна. Энэ тогтоолоор Сирийн засгийн газар, цэрэг армийнхан болон төрийн байгууллагад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи, Франц  улсууд Аюулгүйн зөвлөлийн  шинэ  тогтоолын  төслийг  боловсруулжээ
Их Британи, Франц улсууд Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулжээ. Зураг: МҮОНРТ

Их Британи, Франц улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулаад байна. Энэ тогтоолоор Сирийн засгийн газар, цэрэг армийнхан болон төрийн байгууллагад бүх төрлийн нисдэг тэрэг нийлүүлэхийг хориглох юм байна. Ийм арга хэмжээ авах үндэслэл нь НҮБ-ын мөрдөн шалгах хороо, химийн зэвсгийг хориглох байгууллагын дүгнэлт юм байна. Энэ дүгнэлтэд Сирийн засгийн газрыг байлдааны онгоцуудаа ашиглан химийн хорт бодис ашиглан 3 удаагийн халдлага үйлдсэн буруутай гэж үзсэн байгаа юм.

Хэрэв аюулгүйн зөвлөл энэ тогтоолын төслийг баталчихвал Сирид нисдэг тэргээс гадна холбоотой материал сэлбэгийг нь ч нийлүүлэхийг хориглох юм. Түүнчлэн химийн зэвсгийн халдлагад холбоотой гэж үзэж байгаа Сирийн 11 иргэн, 10 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авахаар тусгасан байгаа юм байна. Тодруулбал хувь хүн, байгууллагуудын дансыг нь царцаах, хилийн чанадад зорчихыг нь хориглох юм байна.

Мөн төсөлд энэ хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгааг хянан шалгах 6 шинжээчийн бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулахыг тусгаж өгсөн байна. Үүний зэрэгцээ Сирийн эрх баригчдаас 30 хоногийн дотор тус улсад байгаа хорт бодисуудын талаарх бүрэн мэдээллээ гаргаж өгөхийг үүрэг болгосон заалт ч багтсан байгаа юм.

Хуваалцах