Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи: Гадаадаас ирж буй иргэд 14 хоногийн турш тусгаарлалтад байх ёстой

Их Британи улс шинэ коронавирусний халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг шинээр авч эхлээд байна. Тус улсыг зорин очиж байгааг иргэд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлалтад байлгах ёстой гэсэн журам мөрдөгдөж эхлээд байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи: Гадаадаас ирж буй иргэд 14 хоногийн турш тусгаарлалтад байх ёстой
Их Британи: Гадаадаас ирж буй иргэд 14 хоногийн турш тусгаарлалтад байх ёстой. Зураг: МҮОНРТ

Их Британи улс шинэ коронавирусний халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг шинээр авч эхлээд байна. Тус улсыг зорин очиж байгааг иргэд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлалтад байлгах ёстой гэсэн журам мөрдөгдөж эхлээд байгаа юм.

Их Британийн Дотоод Хэргийн сайд ПритиПател энэхүү журам нь олон нийтийг гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж болзошгүй халдвараас сэргийлэн гэдэгт итгэлтэй байгааг хэлжээ. Харин агаарын тээвэр болон аялал жуулчлалын зарим компани энэхүү шийдвэр нь тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг сэрэмжлүүлж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн Их Британи руу агаарын тээвэр, усан онгоц болон галт тэргээр нэвтэрч байгаа бүхий л иргэд хаана, ямар газарт өөрийгөө тусгаарлалтад байлгах талаарх тодорхой мэдээллийг өгөх ёстой болж байна.

Английн иргэд ч дээрх дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй юм. 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлалтад байлгах журмыг зөрчсөн гадаад болон дотоодын иргэд 1000 пунтстерлингийн торгууль төлнө. Гэхдээ эрүүл мэнд, ачаа тээвэр зэрэг хэд хэдэн салбарын мэргэжилтэн, ажилчдад дээрх журам үйлчлэхгүй юм.

Хуваалцах