Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтад байлгана

Их Британи улс даваа гарагаас эхэлж хилээр нэвтрүүлэх үйл явц чангатгахаар төлөвлөж байна. Үүн дотор гадаадаас ирж буй бүх иргэд онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ өгсөн байх, мөн ирсэн дариуд нь багадаа 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад байлгах гэсэн шаардлагууд багтжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи гадаадаас  ирж буй иргэдийг тусгаарлалтад байлгана
Их Британи гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтад байлгана. Зураг: МҮОНРТ

Их Британи улс даваа гарагаас эхэлж хилээр нэвтрүүлэх үйл явц чангатгахаар төлөвлөж байна. Үүн дотор гадаадаас ирж буй бүх иргэд онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ өгсөн байх, мөн ирсэн дариуд нь багадаа 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад байлгах гэсэн шаардлагууд багтжээ.

Энэ нь хувьссан коронавирус гадаадаас Их Британи уруу зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж буй алхам гэж Ерөнхий сайд Борис Жонсон тайлбарласан байна. Энэхүү дүрэм журам нь 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдөхөөр байгаа аж. Үүнээс өмнөхөн буюу баасан гарагт Их Британи улс Өмнөд Америк, Португали, Африкийн хэд хэдэн орны нислэгт хориг тавьж буйгаа зарласан.

Энэ нь Бразил болон Африкийн зарим оронд коронавирусний шинэ хувилбар бүртгэгдэж, тархаж буйтай холбоотой гэдгийг онцолж байсан юм.

Хуваалцах