Их Британи нэг долоо хоногт 137 мянга гаруй хүнийг вакцинд хамруулжээ
Их Британи улс нэг долоо хоногийн дотор 130 мянган хүнийг коронавирусний вакцинд хамруулжээ.
Мэдээллийн алба

Их Британи улс нэг долоо хоногийн дотор 130 мянган хүнийг коронавирусний вакцинд хамруулжээ. Тус улсын засгийн газар өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт Пфайзер, Бионтехийн вакциныг нийтэд хэрэглэж эхэлсэн.
Энэ сарын 8-нд вакцинжуулалт эхэлснээс хойших 7 хоногийн хугацаанд 80-аас дээш настай өндөр настан, асрамжийн газрын асрагчид, эмч, эмнэлгийн ажилтан голдуу 137 мянга гаруй хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байна гэж тус улсын засгийн газраас мэдээлжээ. Хоёр дахь тун вакциныг гурван долоо хоногийн зайтай хийх юм байна.
Одоо Британийн засгийн газар Оксфордын их сургууль, АстраЗенека компанитай хамтран гаргасан коронавирусний эсрэг вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг судалж байна. Британийн засгийн газрын харьяа эм, вакцины агентлаг энэ он дуусахаас өмнө уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх болов уу гэсэн хүлээлттэй байна.


















