Их Британи үерээс сэргийлэхэд 60-аад сая доллар зарцуулна
Өнгөрсөн сарын сүүлээр Английн хойд хэсэг, Шотланд, Умард Ирландын нутаг хар салхи, хүчтэй аадар бороонд цохиулж, үерт автсан. Их Британийн ус зайлуулах систем энэ гамшгийн өмнө хүчгүйдэж,
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын сүүлээр Английн хойд хэсэг, Шотланд, Умард Ирландын нутаг хар салхи, хүчтэй аадар бороонд цохиулж, үерт автсан. Их Британийн ус зайлуулах систем энэ гамшгийн өмнө хүчгүйдэж, олон гудамж талбай усанд автжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар үерийн далан шуудуу, ус зайлуулах системээ сайжруулахад 40 тэрбум фунт стерлинг, өөрөөр хэлбэл, 60-аад сая америк доллар зарцуулахаар амлалаа.
Үерийн гамшиг нүүрлэсний дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон гамшигтай тэмцэх урт хугацааны шийдэл санал болгоогүй гэх шүүмжлэлд өртсөн байна. Мөн тус улсын Засгийн газар салбарын төсвийг танаснаас үүдэлтэйгээр үерээс хамгаалах системийг шинэчлэн засварлах нь цөөрч, зарим нь арчилгаагүй хаягдсан талаар орон нутгийн "Сандэй" сонинд мэдээлжээ.
Эдгээр шүүмжлэлийг харгалзан Дэвид Кэмерон тус салбарт 40 сая фунт стерлингийн нэмэлт санхүүжилт амласан байна. Энэ хөрөнгийн дөрөвний нэгийг Йорк хотын даланг сайжруулах, үлдсэн хувийг нь Английн хойд хэсэг дэх бусад гол мөрний ойролцоох далан шуудууг засварлахад зарцуулахаар төлөвлөж байна.


















