Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи улс ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна

Их Британи улс авилга хээл хахууль, хүний эрхийн зөрчилтэй холбоотой Оросын албан тушаалтнуудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ тухай Их Британийн "The Sunday Telegraph" мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи улс ОХУ-ын  эсрэг  дахин  хориг  арга хэмжээ авахаар  төлөвлөж  байна
Их Британи улс ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Их Британи улс авилга хээл хахууль, хүний эрхийн зөрчилтэй холбоотой Оросын албан тушаалтнуудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ тухай Их Британийн "The Sunday Telegraph" мэдээллээ. Тус сонины мэдээгээр Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон дотоод хэргийн сайд ЭмберРадд нар Оросын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах Америкийн Магнитскийн хуультай ижлыг батлахаар тохиролцоонд хүрчээ.

Энэ хүрээнд Оросын албан тушаалтнуудад Их Британийн виз олгохоос татгалзах, данснуудыг нь царцаах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Их Британийн хэвлэлүүд Английн Солсбери хотод Оросын тагнуулын Ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэг гарсантай холбоотойгоор ийнхүү Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж эхэлсэн байна. Оросын хувьд тагнуулын ажилтан асныг хордуулсан гэх хэргийг мөрдөн шалгахад тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан юм.

Магнитскийн хуулийн тухайд АНУ 2012 оны 12 сард баталсан. Энэ хуулиар хүний эрх зөрчсөн Оросын иргэд, албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар тусгасан байдаг гэнэ. Америкийн Магнитскийтэй ижил хуулийг Латви, Канад улсууд бас баталж байсан юм. Энэ хуулийг Оросын албан тушаалтнуудыг авилгын хэрэгт буруутгаж байжээ. Оросын шоронд хоригдож байгаад амиа алдсан БританийХермитаж Капитал Менежмент сангийн аудит Сергей Магнисткийн нэрээр нэрлэсэн юм.

Хуваалцах