Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлууллаа

Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагч Брюссельд болсон яаралтай хурлаараа Их Британи улсыг холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлууллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлууллаа
Их Британи улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагч Брюссельд болсон яаралтай хурлаараа Их Британи улсыг холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлууллаа. Шинээр товлосон хугацааг энэ сарын 12-ны өдөр зарлана. Энэ тухай Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск пүрэв гарагт мэдэгдлээ.

“Европын Холбооны 27 улс Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалтыг сунгахаар тохиролцлоо. Харин одоо би Их Британийн Засгийн газрын зүгээс зөвшөөрөл авахын тулд Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах гэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон эх сурвалжийн хэлж байгаагаар гишүүн 27 орны удирдагчид Брекситийг 10 дугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Тереза Мэйтэй хэлэлцээр хийсний дараа гаргана гэжээ. Харин яагаад заавал энэ хугацааг сонгосон болохыг эх сурвалж хэлэхдээ “Ирэх намар төлөвлөсөн Евро комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудалтай холбоотой” гэж мэдэгджээ.

Хуваалцах