Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонтой уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонтой уулзлаа.

Уулзалтын үеэр 2019 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдах "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 10 дугаар форум"-д оролцохыг албан ёсоор урьж, цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт Их Британийн талтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Элчин сайд форумын урилгыг талархалтай хүлээн авч, цаашид хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбар даь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухлыг онцлоод, ирэх 10 дугаар сард Англи улсад зохион байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний олон улсын хуралд Холбооны гишүүн байгууллагуудыг оролцохыг урьж, энэхүү арга хэмжээнд оролцох нь Монгол Улс-Их Британийн бизнесийн байгууллагуудын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжууд нээгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Хуваалцах