Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британид 190 сая еврогийн азтан тодорчээ

Euromillions сугалааны нэгэн азтан 170 сая фунт стерлинг буюу 190 сая еврог хожоод байгааг зарлаад байна. Их Британид өмнө нь ийм их хэмжээний мөнгийг сугалаанаас хожсон тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британид 190 сая еврогийн азтан тодорчээ
Их Британид 190 сая еврогийн азтан тодорчээ. Зураг: МҮОНРТ

Euromillions сугалааны нэгэн азтан 170 сая фунт стерлинг буюу 190 сая еврог хожоод байгааг зарлаад байна. Их Британид өмнө нь ийм их хэмжээний мөнгийг сугалаанаас хожсон тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Одоогоор энэ хонжворын тасалбарын эзэн ганц хүн үү эсвэл гэр бүлийн гишүүд гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаагаас гадна азтаныг нэрийг ч зарлаагүй байна. Хэрэв азтан хонжворын тасалбарыг ганцаараа эзэмшиж байгаа тохиолдолд тэрээр СандэйТаймсаас гаргадаг Их Британийн хамгийн чинээлэг 1000 эрхмийн жагсаалтад шууд орох юм.

Мөн азтан хөрөнгөөрөө дуучин Том Жонс болон КэльвинХаррис зэрэг одуудаас ч илүү баян болно. Үүнээс өмнө Колин болон ЧрисВэйр гэх Их Британийн иргэд 2011 оны хонжвороос 161 сая фунт стерлингийг хожиж байжээ.

Хуваалцах