Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британид хэрэглээний үнийн индекс өсжээ

Их Британийн Үндэсний статистикийн газраас лхагва гарагт гаргасан мэдээллээс үзвэл, тус улсад хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Английн банкнаас тогтоосон 2 хувьд барих бодлогоос хол илүү байгааг мэргэжилтнүүд хэлжээ байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британид хэрэглээний үнийн индекс өсжээ
Их Британид хэрэглээний үнийн индекс өсжээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн Үндэсний статистикийн газраас лхагва гарагт гаргасан мэдээллээс үзвэл, тус улсад хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Английн банкнаас тогтоосон 2 хувьд барих бодлогоос хол илүү байгааг мэргэжилтнүүд хэлжээ байна.

Энэ үзүүлэлт 1-р сард 10,1 хувьтай байсан нь 2-р сард ялимгүй нэмэгдэж 10,4 хувьтай байна. Инфляц өндөрсөж байгаа нь голчлон хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа тул бага орлоготой иргэдэд илүү нөлөөлж байна гэж судалгаанд дурджээ. Хүнсний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн нь сүүлийн 45 жилийн хугацаанд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Их британийн үндэсний статистикийн газрын ахлах эдийн засагч Грант Фицнер хэлэхдээ, ялангуяа Европт эрчим хүчний өртөг өндөр, цаг агаарын хүнд нөхцөл байдал зэргээс үүдэн хүнсний ногооны хомсдол, нийлүүлэлт хязгаарлагдаж байгаатай уялдаад хүнс болон уух зүйлсийн үнэ сүүлийн 45 жилд байгаагүй хурдацтай нэмэгдэж байгааг онцоллоо.

Их Британид инфляц өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш улам өсч, Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны аравдугаар сард 11.1 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм байна. Английн төв банк инфляцыг бууруулах зорилгоор 2021 оны арван хоёрдугаар сараас эхлэн хүүгээ 10 удаа дараалан өсгөж, жишиг хүүг дөрвөн хувьд хүргээд байна.

Хуваалцах