Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британид коронавирусний ихэнх хязгаарлалтыг цуцаллаа

Их Британийн эрх баригчид коронавирусний "омикрон" хувилбарын тархалтыг бууруулахын тулд олон хязгаарлалтыг нэвтрүүлээд байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британид коронавирусний ихэнх хязгаарлалтыг цуцаллаа
Их Британид коронавирусний ихэнх хязгаарлалтыг цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн эрх баригчид коронавирусний "омикрон" хувилбарын тархалтыг бууруулахын тулд олон хязгаарлалтыг нэвтрүүлээд байсан. Харин пүрэв гарагаас хязгаарлалтуудыг цуцалж эхэлснээ мэдэгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оны эхэнд өдөрт 200.000 гаруй халдвар авсан гэж мэдээлж байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт 50 хувь буурсан байна.

Томоохон газруудад нэвтрэхийн тулд хүмүүс олон нийтийн газар амны хаалт зүүх, вакцин хийлгэсэн баримт харуулах шаардлагагүй боллоо.

Их Британийн Ерөнхий сайд шинжилгээ нь эерэг гарсан хүмүүсийг бие даан тусгаарлах зэрэг олон хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байна.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид “Их Британи “дараагийн алхам руу” шилжиж байна. Хүмүүс ковидтой дасан зохицож, амьдарч сурах ёстой” гэсэн агуулгатай мэдэгдэл хийжээ.

Их Британийн Эрүүл мэндийн албаныхан коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо тогтворжсон гэдгийг онцоллоо.

Хуваалцах