Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британид шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдсэнгүй

Мягмар гарагт Их Британи улсад шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн жилийн 7 дугаар сараас хойш тус улсад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британид шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдсэнгүй
Их Британид шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдсэнгүй. Зураг: МҮОНРТ

Мягмар гарагт Их Британи улсад шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн жилийн 7 дугаар сараас хойш тус улсад "Ковид-19"-ээс үүдэлтэй эндэгдэл бүртгэгдээгүй анхны тохиолдол энэ болж байна.

Их Британи улсад шинэ коронавирусээс өвчилж, нас барсан хүний тоо 127 мянгыг даваад байгаа юм. Гэхдээ эндэгдэл зогсонги байдалд орсон эерэг үйл явдал өчигдөр ийнхүү тохиосон байна. Их Британи улс коронавирусний эсрэг дархлаажуулалтын хурдаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа орнуудын нэг. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын 58 хувь нь эхний тунгаа тариулаад байгаа юм.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр Их Британийн засгийн газар хөл хорио, хязгаарлалтыг шат дараатайгаар суллаж байна. Иргэд далайн эрэгт цуглаж, амралтын өдрөөр найз, нөхөд гэр бүлээрээ гадуур гарах боломж бүрджээ. Тус улсад цар тахалтай холбоотой ихэнх хязгаарлалт 6 дугаар сар гэхэд цуцлагдах төлөвтэй байгаа юм.

Гэхдээ Их Британид өдөрт бүртгэгдэж байгаа шинэ коронавирусний халдварын тохиолдлын тоо 3000 д хүрч, сүүлийн үед нэмэгдэх болжээ. "Ковид-19"-ийн Энэтхэг хувилбар Их Британийн зарим бүс нутагт халдварын тохиолдлын тоо өсч байгаад нөлөө үзүүлж байж болохыг шинжээчид хэлсэн байна.

Хуваалцах